Fashion : Өсгийтэй гутлан дээр хэрхэн явж сурах вэ?

Өсгийтэй гутлан дээр хэрхэн явж сурах вэ?

Баахан өндөр өсгийтэй гуталууд~Н зураг хийсэн болох~Р Өндөр өсгийт дээр хэрхэн явах тал~Р зөвлөгөө оруулсан нь зөв байх :)   ///Сүүлийн үед намхан ултай ч, эмэгтэйлэг дэгжин харагддаг гуталнууд олон болсон учраас залуу охидод маань өсгийтэй гутал өмсөх эрэлт хэрэгцээ багасаад байгаа. Гэвч өндөр өсгийт хэзээд моодноос гардаггүй хэвээр учир ямар нэг баяр ёслол, арга хэмжээн дээр эсхүл болзоонд гарах зэрэг үед өсгийтэй гутал өмсөх шаардлага зайлшгүй тулгардаг. Хэрэв та өсгийтэй гутлан дээр төдийлөн явж чаддагүй, мөн яаж явж сурах аргаа олж чадахгүй байгаа бол энэ зөвлөгөө танд тус болно.

1. Эхлээд өсгийт дээр зөв зүгээр л зогсож сурах хэрэгтэй: Өсгийтэй гутлаа өмсөөд өндөр тольны өмнө цэх зогсоод, өөрийгөө ажигла. Та бөгтийж, эсвэл хөлөө нугалж байна уу? Ямар нэг онцгүй зүйл харагдвал засахад тань энэ тусална. Урдаасаа харсныхаа дараагаар хоёр хажуунаасаа харж үзээрэй.

2. Эхлээд хатуу гадаргуу дээр алхаж үз: Хэрэв та анх удаа өсгийтэй гутал өмсөх гэж байгаа бол аль болох хатуу гадаргуун дээр сургуулилсан нь дээр. Эхлээд жижиг жижгээр, аажуухан алхаад үзээрэй. Алхаж байгаагаа өндөр толиндоо харвал бүр зүгээр. Өвдгөө нугалж, эсвэл чичирч алхаж байгаа эсэхээ хараарай. Эхлээд өсгийгөө, дараа нь өлмийгөө газар тавьж алха. Хоёуланг нь зэрэг тавих юм уу, өлмийгөө түрүүлж тавих гэсний хэрэггүй. Анх өмсөж байгаа хүний хувьд ингэж алхах нь цэгцгүй харагдахад нөлөөлдөг.

3. Сургуулилт хий: Бага зэрэг алхасны дараа та өлмийгөө эхэлж тавьж алхаж чаддаг болно. Хоёр хөлөө сайн нийлүүлж алхахаа мартуузай. Загвар өмсөгчид нэг хөлөө нөгөө хөлийнхөө урдуур үл ялиг зөрүүлснээр ташаагаа хаяж алхдаг. Хүсвэл та тэгж алхаж болно. Гэхдээ ингэхэд бага зэрэг сургуулилт хэрэгтэй.

4. Гадаргуугаа өөрчил: Одоо та хатуу гадаргуун дээр алхаж чаддаг болсон юм чинь зөөлөн шороо, эсвэл чулуулагтай газраар явж үзэх хэрэгтэй. Гэхдээ түүнээс өмнө алхаж байгаад, гэнэт чиглэлээ солихх, хурдан хурдан алхах, бага зэрэг гүйх зэргээр дасгал хийж үзээрэй. Мөн үл ялиг гулгамтгай шалан дээгүүр ч бас яв. Та яг намхан гутлаа өмсөөд хэрхэн алхдаг билээ түүн шигээ л харагдах ёстой шүү.

5. Бүжиглэж үз: Хэрэв та өсгийтэй гутлаа өмсөөд үдэшлэг юм уу шөнийн клубт орох гэж байгаа бол гэртээ цоглог хэмнэлтэй хөгжим тавьж байгаад бүжиглэж үзээрэй. Бүжиглэнгээ толиндоо ч бас хар. Өсгийтэй гуталтай бүжиглэхэд өвдөг нугарч, эв хавгүй харагдах гээд байдаг талтай учраас. Шатаар бууж өгсөж үзэхээ ч бас мартуузай.

6. Хөлөө амраахдаа...: Таны хөл өвдөж эхлэвэл бага зэрэг сууж амар. Анх удаа өмсөж байгаа бол 20 минут тутамд сууж байвал зүгээр. Ингэхдээ гутлаа тайлж хэрэггүй. Тэгвэл дараа нь өмсөхөд өмнөхөөсөө ч илүү өвдөх болно.

7. Шууд 6 инч өсгийг сонгох хэрэггүй: 6 инч бол өсгийтэй гутлын хувьд максимум өндөрт тооцогддог. (Гэвч сүүлийн жилүүдэд үүнээс ч өндөр платформ гутлууд гарсаар байгаа) Тиймээс гутлынхаа өсгийг хэмжиж үзээд багаас нь эхлэх хэрэгтэй. Эхлээд 2 дараа нь 4 инч дээр торохгүй явж чаддаг болсон хойноо стиллетог сонгож болно шүү дээ. Мөн хэрэв та өмнө нь 2 инчийг өмсдөг байж байгаад, 4 инч туфль өмсөх гэж байгаа бол эхний хэдэн алхамд ямар ч өөрчлөлт мэдэгдэхгүй байж болно. Гэхдээ удаан алхаад ирэхэд илүү хэцүү болох нь мэдрэгдэх учраас бас л дасгал хийх хэрэгтэй шүү.

8. Өмсөхөөсөө өмнө гимнастикийн дасгал хий: Ялангуяа өлмийгөө жийж хийдэг сунгалтын дасгал хийгээрэй. Энэ нь таны булчинг халааж, мөн амрааснаар өсгийтэй гутал өмсөхөд өвдөх нь бага байх болно.

Амжилт хүсье хонгор охин минь!

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
Д.Дэвхрэг (зочин)

ҮҮҮҮүүүҮҮҮҮ!!! Би чаднаа эдр ккк баярлалаа :)

Д.Дэвхрэг (зочин)

Ёстой хэрэгтэй бичлэг байна

ೋღ`ღೋ Мөхөөлдөсೋღ`ღೋ

Ххэ Зүэрэээ
бас чи чаднаааааааааа тиймээээээ ;)

Бадууна (зочин)

гоё зөвөлгөө өгсөнд баярллаа

наргилмаа (зочин)

их гоё дүүпэлнүүд байна

наргилмаа (зочин)

биш ээ гоё сануулга байна

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Fashion Copyright © 2010 Design by Ipietoon Blogger Template Graphic from Enakei