Fashion : Стиль имиджээ хэрхэн шинэчлэх вэ?

Стиль имиджээ хэрхэн шинэчлэх вэ?

Нэг өдөр толинд хараад бидэнд өөрийгөө тэр чигт нь өөрчилчихмөөр санагдах үе тун олон тохиодог. Тэгвэл стиль имиж ээ хэрхэн өөрчлөх талаар та бүхэн сайн мэдэхгүй байгаа бол миний бэлтгэсэн доорхи бяцхан зөвөлгөө бага ч гэсэн та бүхэнд туслах болов уу.

Өөрчлөлтийг нүднээсээ эхлэ. Хүний нүд гэдэг бол нүүр царайны хамгийн чухал хэсэг. Тиймдээ ч нүдний тань орчин тойрон яаж харагдахаас гадаад төрх чинь бүхэлдээ шалтгаалж болно. Хэрэв та харааны шил зүүдэг тэгээд түүндээ дурамжхан байдаг бол хааяа ч болов контакт линз зүүж яагаад болохгүй гэж? Харин шил зүүх нь танд зүгээр байдаг боловч, царайг төрхийг тань дараад байгаа мэт сэтгэгдэл төрөөд байвал янз янзын хүрээтэй шилийг туршиж үзээрэй. Дандаа хүрээгүй шил зүүж ирсэн бол одоо бүдүүн хүрээтэй шил авч зүү. Бүр хурц тод өнгөтэй байсан ч болно шүү дээ. Мөн зарим гоёлын шилний линзийг нь харааныхаар сольж болдог гэдгийг ч бодолцож үзээрэй. Шил гэдэг бол “номын” биш дэгжин бүсгүйчүүдийн хэрэглээ юм.


Үсэндээ илүү их анхаарал хандуул. Та хувцаслалтаа өөрчлөхөөсөө өмнө эхлээд үснийхээ засалтыг шинэчлээд үзээрэй. Магадгүй зөвхөн үсээ янзлуулах төдийд сэтгэл ханамж авч болох юм. Тэгвэл олон дэлгүүрээр явж цаг мөнгөө үрэх шаардлагагүй болно. Интернэтээс янз бүрийн шинэ үс засалт, будалтын зурагнуудыг харж санаа авч болох юм. Хэрэв та үсээ шинээр засуулах гэж байгаа бол өөрийн нүүрний хэлбэр~Г сайн бодолцоорой.


Үндсэн хувцас, болон акссесуар. Шүүгээгээ шинэчлэхийн тулд та хамгийн түрүүнд үндсэн хувцаснуудаас эхлэх нь амар юм. Үүнд олон өнгийн майк, цамцнууд орно. Том өөрчлөлт бүхэн жижгээс эхтэй байдаг учраас та жирийн боловч өөр өөр өнгийн хувцаснуудыг янз бүрийн акссесуаруудтай хослуулан цоо шинэ өнгө төрхийг өөртөө бий болгох боломжтой. Цөөн хувцас шинээр худалдаж авахын оронд олон тооны ээмэг, бөгж, малгай, ороолт, бүс, алчуур зэрэг гоёл чимэглэлийг авч, урьд нь туршиж үзээгүй хэв маягаар нүүрээ будах нь таны төсөөлж ч байгаагүй шинэчлэлийг авчирч мэднэ.


Шинэ дэлгүүрүүдийг өөртөө нээ. Үйлчлүүлдэг дэлгүүрээ өөрчлөх нь таньд өмнө нь мэддэггүй байсан шинэ стиль, загваруудыг олж нээхэд тустай.

Дэлгүүр хэсэх болгондоо нэг өөр хувцас ав. Гадаад төрхийнхөө хувьд үсрэлт хийх гэж байгаа охид бүсгүйчүүдэд тулгардаг нэг асуудал нь өдөр тутам өмсдөг хувцаснууддаа хэт дассан байх явдал юм. Тиймээс ямар нэг шинэ хэв маягийн хувцас харахаараа авмаар санагдсан ч дараа нь өмсөхгүй мэт санагдаад больчихдог. Хэрэв та өөрчлөлтийг хүсч байгаа нь үнэн л бол зоригтойгоор авах хэрэгтэй. Авчихсан байхад өмсөх үе, газар олдож л таараа. Дэлгүүр хэсэх болгондоо өөрийгөө эвдсэн нэг цамц, эсвэл нэг гутал, бугуйвч авч байгаарай. Ингэвэл та өөрийгөө алдсан мэт сэтгэгдэлгүйгээр, шинэ стилийг мэдрэх болно. 

Стилийн төрлүүд. Хэрэв та хараахан тогтсон стилээ олоогүй байгаа бол доорх загварын зарим төрлүүдээс санаа аваарай.


Минималист:Энэ стилийн онцлог нь зүүлт, чимэглэл зэргийг бараг л хэрэглэдэггүй. Шийдэмгий бөгөөд хүчирхэг бүсгүйчүүд минималист хувцаслах нь элбэг. Хар, саарал, бөгөөд цагаан өнгө, хурц детальтай энгийн даашинзнууд тэдний сонголт. Үсээ гельдэж хойш шуух, эсвэл хажуу тийш самнах мэтийн цэвэрхэн, цэмцгэр засалт нь минималистуудад тохирно. Та Boss Black, Zara Basic зэргээс санаа авч болох юм.

Романтик:Хөнгөн материал, ягаан, шаргал гэх мэт зөөлөн өнгө, цэцгэн чимэглэл зэрэг нь романтик стилийг тодорхойлно. Хэрэв та нугалаа, хуниас, торон материал, дэрвэгэр хормойнд дуртай бол яахын аргагүй романтик стилээр дагнах нь зүйтэй юм.

Бохо-шик:Ихэвчлэн хүрэн бор төрлийн өнгийг оролцуулсан байдаг бохо хувцаслалт нь нэг талаар хиппи мөртлөө илүү талын, нүүдэлчдийн, зэрлэг хэв маягийг агуулсан байдгаараа онцлог юм. Цацагтай цүнх, урт түрийтэй намхан гутал, цээжин хэсгээрээ сул даашинзнууд, элдэв гурвалжин хээ болоод үсний резинэн даруулга бол бохо нарын хэв маягийг илэрхийлэл юм. 

Винтаж:Дундад зууны үеийнх шиг жижиг цэцгэн хээ, угалз, дэрвэгэр хормойтой даашинз энэ стилийг илэрхийлнэ.

Стиль имиджээ өөрчлөх нь таныг өөрийнхөө талаар өмнөхөөсөө өөр сэтгэгдэлтэй алхаж чаддаг болоход туслах сайн арга юм. Та шинээр төрсөн мэт л санагдах болно.

<Мэдээ маань таалагдсан бол сэтгэгдлээ үлдээxээ мартуузай  Баярллаа>

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
zulaa (зочин)

bayarlalaa. danke gut

ೋღ`ღೋ Мөхөөлдөсೋღ`ღೋ

ккк за
сэтгэгдлээ үлдээсэнд бээрлаа :)

Д.Дэвхрэг (зочин)

Гүэээхх тэгээд бүгдээрэнгээр нь явмаар байвал одоо яаадгүлээ ккк.

ೋღ`ღೋ Мөхөөлдөсೋღ`ღೋ

Тэгүүл үү Яаадий явкү юу ккк

♥◕‿◕♥Цоглог охин♥◕‿◕♥

taalagdlaa kkk amjilt sho

♀Эрхэмсэг Вүмэн♀

goy blog bna

ೋღ`ღೋ Мөхөөлдөсೋღ`ღೋ

Цоглог охин: Ххэ мааш их бээрлаа. Хичээнээ ^-^
KuKu: Бээрлаа :)

sunny (зочин)

ene saytiin ezen ni nada id ogoch ym asuuhsiin td vse yamr budgr buduul tob tod ungiin vst bolh tuhai medee hgd ogoch guy

Yuki (зочин)

Nice2 :D

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Fashion Copyright © 2010 Design by Ipietoon Blogger Template Graphic from Enakei