Таны арьсыг сайхан толигор булбарай болгох хүнс

Арьсанд маань бидний идэж хэрэглэж буй хоол хүнс ихээхэн нөлөөтэй гэдэг~Г мэдэх хүн олон байх. Бид зөв зохистой хооллох нь биед болон арьсны эрүүл ахуйд ч мөн тустай байдаг ажээ. Тэгвэл манай блог та бүхэндээ хүний арьсанд хэрэгтэй хүнсийг нэрлэж байна. Энэ зөвөлгөөг уншиснаараа та арьсаа хямд төсөр аргаар мөн гар~Н доорхи хүнсээр эрүүл толигор сайхан болгож болно гэдэг~Г мэдэж авах болно.

1. ГҮЗЭЭЭЛЗГЭНЭ- Уг жимс нь С витаминаар баялаг учир чөлөөт радикалуудтай тэмцдэг, мөн коллагены нийлэгжилтэнд оролцдог шинж чанараараа өнөөх айхтар хөгшрөлтийн эсрэг олон тосны найрлаганд орсон байдаг. Түүнээс гадна гүзээлзгэнэ нь найрлагандаа витамин К, В5, В6, фолийн хүчил, кали, зэс, магни агуулдаг байна.


2.ГРЕК САМАР БУЮУ ХУШГА-Түүний найрлаганд Омега-3 тосны хүчлүүд, витамин Е болон арьсыг уян хатан, өнгөлөг байлгахад шаардлагатай тэжээлийн бодисууд их хэмжэгээр агуулагддаг болохоор хоолныхоо цэсэнд байлгаж байх нь зүгээр. Тэгээд ч шаржиганасан амттай самарнаас татагалзах хүн байхгүй биз ээ. Мөн жирэмсэн эхчүүд хэрэглэх нь тустай. Учир нь хэвлийдэх ураг~Н тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг байна.


 3.БҮЙЛС САМАР-(Almond, Миндаль)~д маш их хэмжээний уураг агуулагддаг. Хүний биед ашигтай тэжээллэг бодисуудын юугаар ч сольшгүй эх үүсвэр нь юм. Түүнчлэн арьс арчилгаанд чухал шаардлагатай цайрыг их хэмжээгээр агуулдаг. Хүний биед цайр дутагдвал гормоны өөрчлөлтөнд ороод зогсохгүй батга гаралт ихсэх шалтгаан болдог ажээ. Цайрыг хангалттай хэмжээгээр хэрэглэж байвал батга гарахаас урьдчилан сэргийлж, булбарай, толигор арьстай болгодог байна.


 4.ЛУУВАН-Энэ бол арьсыг сайхан байлгахад тустай хүнсний ногооны нэг. Тэрээр бета-каротин болон ликопины эх үүсвэр бөгөөд хоол хүнсэндээ тогтмол хэрэглэснээр арьсыг нарны хэт ягаан туяаны нөлөөллөөс хамгаалдаг. Луувангийн найрлаган дахь тэжээллэг бодисууд нь амархан шингэдэг учраас бета-каротиныг витамин А болгоход хялбар байдаг. Гэхдээ илүү сайн шингээхийн тулд бага зэргийн тос /сайн чанарын/-той хамт хэрэглэх нь зүйтэй.

 5.СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН–Эдгээр нь өө сэвгүй арьстай байхыг хүсдэг хүмүүсийн хоолны цэсэнд чухал байр суурь эзэлдэг. Найрлагандаа их хэмжээний Са, уураг агуулдгаас арьсанд сайн нөлөө үзүүлдэг. Бие организмд нь Са дутагдсан хүмүүс хөгшрөлтөнд эрт өртдөг болохыг судалгаагаар тогтоосон нь бий. Түүнээс гадна тараг, сүүнд агуулагддаг сүүн хүчил нь түрхэж хэрэлэхэд ч арьсыг толигор болгодог шидтэй.


 6.ЗАГАС– Хэд хэдэн учир шалтгаанаас болоод хоолныхоо цэсэнд оруулах зайлшгүй шаардлагатай юм. Нэгдүгээрт түүнд агуулагддаг Омега-3 хэмээх тосны хүчлүүд нь үрэвслийг намдаадаг болохоор арьсны хэд хэдэн асуудлыг нэг мөр шийднэ гэсэн үг. Хоёрдугаарт, зарим төрлийн загас, тухайлбал туна загас нь эсийн гэмтлээс урьдчилан сэргийлдэг Селен хэмээх эрдэс бодисоор маш баялаг байдаг.


start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Anujin (зочин)

bi medeegui bn sh dee za za bi medlee thanks

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Fashion Copyright © 2010 Design by Ipietoon Blogger Template Graphic from Enakei