Fashion : Эмэгтэй хүн бүрийн хувцасны шүүгээнд байх 10 зүйл

Эмэгтэй хүн бүрийн хувцасны шүүгээнд байх 10 зүйл

Эмэгтэй хүн бүрт хэзээ ч өмсдөггүй, зай эзлээд хэвтэж байдаг хувцас наад зах нь 5 байдаг гэнэ. Тэгвэл танд хаана ч, юун дээр ч зохицуулан өмсөж болох бүсгүй хүн бүрийн шүүгээнд заавал байх ёстой 10 зүйлийн жагсаалтыг хүргэж байна. Эдгээрээс хэд нь танд байдаг бол?

  1. Өөрт зохидог жийнсэн өмд-
Эсгүүр нь таны бие галбирын дутагдлыг сайн далдалдаг, бараан өнгийн жийнсэн өмдийг та дэлгүүр хэсэхээс авахуулаад, ажлын оффисоос бусад бүх газар юутай ч тохируулан өмсөж болох юм.

2. Хар мини даашинз-
 (Little Black Dress)-ыг анх Коко Шанел “Эмэгтэй хүн бүрт байх ёстой хувцасны нэг” гэж тунхагласнаас хойш бараг 100 жил өнгөрчээ. Үдэшлэг дээр дэгжин харагдуулдаг хирнээ, хурал дээр өмсөөд очиход даруухан төрхийг бүрдүүлж чаддаг “шидтэй” цорын ганц хувцас бол яахын аргагүй LBD билээ.

3. Боломжийн өсгийтэй хар туфль-
таны хөлөнд дурлалын болзооноос, ажил хэргийн уулзалт хүртэлх сайн хань байж чадна.

4. Тренч цув (Trench coat)-
өмссөн эмэгтэй хүн яагаад ч юм байгаагаасаа илүү баян харагддаг гэлцдэг. Ялангуяа классик шаргал өнгийн тренч цув ямар ч эмэгтэй хүнийг сайхан харагдуулдаг учир шүүгээнд заавал байх ёстой хувцаснуудын нэг мөн юм.

5. Өөр өөр өнгийн майк, эсвэл футболк-
Төрөл бүрийн жакет, цамцны дотуур өнгө зохицуулан өмсөж болохоор, дулаан өдөр дангаар нь шургуулаад гарахад ч боломжийн хувцас.


6. Аятайхан загвар бүхий том цүнх-
гүйгээр өнөөгийн эмэгтэй хүнийг төсөөлөхийн аргагүй. Хавтастай баримт бичгээ хүртэл хийгээд явчихаж болохоор багтаамж сайтай хирнээ, ганган харагдуулдаг том цүнх хүн бүрт заавал байх хэрэгтэй.


7. Өргөгчтэй, хэлбэр сайтай хөхний даруулга-
гадаад үзэмжиндээ санаа тавьдаг эмэгтэй хүнд наад зах нь 3 байх ёстой. Та одоо өөрт байгаа бүх хөхний даруулгануудаа өмсөөд үз дээ. Хөхний тань хэлбэрт яв цав таарч, сэргэг сайхан харагдуулж байгаа нь хэд байна вэ?


8. Aжил хэрэгч загвартай xар юбка-
Үүний талаар тайлбар хийх нь илүүц биз ээ.

9. Хөлөнд эвтэйхэн, загвар сайтай намхан ултай гутал-
Үргэлж өсгийтэй гутал өмсөх нь эмэгтэй хүнийг гоолиг харагдуулдаг гэдгийг бид мэднэ. Хэдий тийм боловч хааяа шууд углаад гарчихаж болмоор, таныг болхи харагдуулдаггүй намхан гуталтай байх хэрэгтэй.


10.  Цагаан даавуун цамц-
Ийм цамцыг дангаар нь өмсөөд ажилдаа очиж болно. Эсвэл дээр нь ямар нэг өнгөлөг зангиа, алчуур зэргийг зүүгээд, жижиг акссесуаруудаар “тордоод” гоёлд ч өмссөн болох юм. “Хамелеон” л гэсэн үг.

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Elegiya

tiim shvv hezeed heregtei huwtsasnuud bs ewteihen bayrlalaa :-)

ೋღ`ღೋ Мөхөөлдөсೋღ`ღೋ

Lidan: Ххэ зүэр :)

Sunny_Hyomin♥Soyeon (зочин)

eeh 10-s dongoj 3n l nadad bdg ym bn :P

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Fashion Copyright © 2010 Design by Ipietoon Blogger Template Graphic from Enakei