Fashion : Стиль гэж юу вэ?

Стиль гэж юу вэ?

Стилийг тун энгийнээр тодорхойлболж хэлбэл: Таны бие галбир, гадаад төрх мөн амьдралын хэв маяг, зуршил, сонирхолтой нийцэх хамгийн моодны хувцас, цүнх болоод чимэглэлийг ухаалгаар сонгож хооронд нь зохицуулах~г хэлнэ.

Стиль: Энэ бол юуны түрүүнд, тухайн цаг улиралд нийцсэн, таны оролцож буй үйл явдал, арга хэмжээнд тохирсон, зан чанар, гадаад байдлыг тань тодруулж сэтгэл санааг өргөсөн өөр хоорондоо зохицсон тийм л донж маяг бүхий гутал хувцас, аксессуарыг хэлнэ.

Өөрийнхөө стилийг хэрхэн тодорхойлох вэ?: ~Өөрийнхөө хүслийг мэдэр харин дараа нь та өөрөө хэрхэн харагдахыг хүсч буйгаа тодорхойл! 

Жишээ нь~Ажил хэрэгч, дур булаам, айлгүй, секси, гуалиг, ихэмсэг гэх мэт. Ямар ч тохиолдолд та өөрийнхөө хүсээгүй дүр төрхийн тухай бодох~н ч хэрэггүй.

~Хувцасныхаа өнгийг тохируулж өөрийн хувцасны гадаад үзэмж, өнгөний зохицлыг тодорхойлон хооронд нь маш зөв тохируулах хэрэгтэй. 

~Бие галбиртаа тааруул. Өөрийн биеийн өө сэв, давуу талаа мэдэрч, галбираа тодорхойл. Өндөр, цээжний тойрог, бэлхүүс, ташаа зэрэгт анхаарлаа хандуул. Өөрийн галбирыг бүхий л боломжит хувилбараар хийсвэрлэн төсөөлөөд үз. Энэ нь өөрийн стиль хэм маягаа сонгоход тус болоод зогсохгүй бас хувцасны даавуу материал, өнгө зураг, оёдол зэргийг тааруулахад ч тустай. 

~Эргэн тойрноо ажиглаад үз: Хүн өөрийн хүсэл сонирхлыг мэдсэнийхээ дараа ямар амьдралын хэв маяг өөрийнх нь эргэн тойронд ноёрхож байна, ямар байдалтай хувцаславал өөрт илүү таатай, сэтгэл дүүрэн байх ёстой зэрэгт дүгнэлт хийх хэрэгтэй. Эргэн тойрноо сайтар ажигла. Хамт ажилладаг хүмүүс болоод найз нөхөд тэр ч бүү хэл зоогийн газар, кафе, клубт тантай хамт суугаа хүмүүс ямар байдлаар хувцасласныг сайтар сонж. Энэ нь танд цаашид хэрхэн хувцаслах, ямар сонголт хийх хэрэгтэй талаар муугүй санаа хэлж өгнө.

~Загварын чиг урсгалуудыг судал: Алдарт Коко Шанель "Моод хэдийд моодноос гарах вэ гэвэл бүгд суут ухаантан болсон тэр үед" хэмээн нэгэн цагт хэлсэн удаатай. Хэдийгээр энэ үг нь анхандаа утгагүй мэт сонсогдовч, бага зэрэг тунгаан бодоход гарцаагүй үнэнийг өгүүлсэн байдаг. Стильтэй байна гэдэг нь моод хөөхийг хэлдэггүй. Моод стилийг баяжуулдаг. Тиймээс моодны урсгал, чиг хандлагыг ажиглаж байхад бас илүүдэхгүй. 

~Хувцасны хэв маягийн талаарх бэлэн бичлэг шүүмжийг уншиж дүгнэлт хий: Өөрийн хүсэл, гадаад байдал болон эргэн тойрны хүмүүсийн сонирхол, хувцаслалт моодны чиг хандлагад дүгнэлт хийсний дараа л өөрийн хувь хүн гэсэн сонирхол, бие галбиртаа тохируулан хувцасны стиль донж маягаа тохируулж чадна. Өнөө цагт моодны чиг хандлага урсгалуудын тухай олон сонин сэтгүүлд хэвлэгдэх болсон. Эндээс стиль урсгал бүрийн талаар анхааралтай унш. Энэ нь олон хэв загвар бүхий хувцсан дундаас өөрт тохирсон хэв маягийг сонгоход тань туслах болно.

Хэрвээ өөрийн стилийг тодорхойлох явцад хүндрэлтэй асуудал тулгарвал мэргэжлийн хүнээс заавал тусламж авах хэрэгтэй. 

Стилист Эллира Нуриевын зөвлөгөөнөөс: Аксессуар нь тухайн хүний тухай хангалттай олон мэдээллийг өгдөг. Энд бас зохицол тун чухал. Тухайлбал, аксессуар, хувцаслалт, үс засалт. Хэрвээ та тийм ч үнэтэй биш дэлгүүрийг сонгосон бол барааг нь анхааралтай ажиглах хэрэгтэй. Учир нь ямар ч нэртэй брендийн хувцсанд стилийн хувьд төгс төгөлдөр бодож сэтгэсэн байдаг. Жишээ нь, романтик хэв загвартай бол төвөгтэй силуэт, өндөр мэдрэмж, олон өнгөний зохицол бүхий загварууд дагнадаг. Харин брендийн бус бараа бүхий дэлгүүрт зарагдаж буй хувцсанд стиль донж маягийн талаар бүрэн төгс бодолцоогүй тал бий.  

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
tki (зочин)

goyiin bi haraanii shil zuudeg bhku yu tgd yg yaaj nuuree budah ene triigsn mdku bna ydjiital davhraagui blhoor budsan ni ogt medegdehgui ymaa yval dr ve

ೋღ`ღೋ Мөхөөлдөсೋღ`ღೋ

tki: тун удахгүй чамд зориулж тус болхуйц мэдээ оруулнаа

Anujin (зочин)

bi 1 nvdeendee dahraagvi bas mini sormuus unaad baigaa bi yaah yostoi ve ta nadad tuslaach please

anhiluun (зочин)

bi goyo giin zagvar omsogch lldoo tegehdee nadaaa yum tudaad baigaa yum shig sanagdaad bas neg ll sonin bna end yu geh ve

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Fashion Copyright © 2010 Design by Ipietoon Blogger Template Graphic from Enakei