Fashion : Багахан төсвөөр өөрийгөө хувцаслах мэдүүштэй 5н аргa

Багахан төсвөөр өөрийгөө хувцаслах мэдүүштэй 5н аргa


Эмэгтэйчүүд бидэнд мөнгө зарах зүйлс дэндүү олон байдаг билээ. Бид мөнгө багатай үедээ хүссэн зүйлээ авахын тулд аль нэг сонголтоосоо татгалзах эсвэл бүр авч чадахгүйд хүрдэг шүү дээ. Мэдээж сайхан харагдах ёстой. Тэгвэл мөнгө багатай үедээ, мөн бага мөнгөөр хэрхэн сайхан хувцаслах вэ?

1.Жагсаалт гарга: Юуны өмнө та өөрт байгаа зүйлүүд болоод өөрт байхгүй бөгөөд авмаар байгаа зүйлсийнхээ жагсаалтыг гаргах хэрэгтэй. Та жагсаалтаасаа үнэхээр зайлшгүй, зайлшгүй биш гэсэн зүйлсийг ялгаж бичих хэрэгтэй. Ингээд мэдээж зайлшгүй хэрэгтэйгээсээ эхлэх хэрэгтэй. Харин зайлшгүй биш зүйлсээ мөнгө ихтэй болсон хойноо авах нь зөв.

2.Сонголтоо зөв хий: Чанартай, удаан эдэлгээтэй хувцас авах хэрэгтэй. Мөнгө багатай гээд хямд чанаргүй бараа авч болохгүй. Энэ нь эргээд танаас дахин хувцас авахыг шаардах болно. Чанартай хувцасны эдэлгээ нь удаан бөгөөд таныг хямд харагдуулахгүй юм.


3.Өөрийгөө хүчлэх хэрэггүй: Хэрвээ үнэхээр мөнгө багатай бол даашинз, хүрэм зэрэг үнэтэй зүйлсийг аваад хэрэггүй юм. Бүх мөнгөө үнэтэй хувцасанд зориулах нь буруу зүйл. Харин танаас нэг их мөнгө шаардахгүй боловч таныг дэгжин харагдуулж чадах тийм зүйлсийг эхний ээлжинд авах хэрэгтэй. Үүнд жишээ нь цүнхийг нэрлэж болох юм.

4. Мэдээж та уйгагүй байх хэрэгтэй: Нэг дэлгүүрт 50,000 байсан өмд хажуу талынх нь дэлгүүрт 25,000 байдаг нь манай оронд байдаг л зүйл шүү дээ. Тэгэхээр та уйгагүй хайж чадвал авч чадахгүй байгаа зүйлээ өөрт таарсан үнээр нь олоод авж магадгүй л юм.

5.Улирлын сүүлд дэлгүүр хэс: Аливаа бараанууд нь тухайн зориулагдсан улирал нь дуусах үед хямдардаг шүү дээ. Тэгэхээр та хямд үнээр худалдаж аваад дараа жил нь өмсөж болох юм. 6. Төсөв гаргах хэрэгтэй. Аливаа зүйлийг худалдаж авахдаа заавал төсөвлөж байж авах хэрэгтэй. Хэдий хямд үнэтэй байсан ч таны төсөвт тусгагдаагүй бол авах хэрэггүй.

 

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Бөби

tnks

Eyeser (зочин)

Хэрэгтэй л мэдээ байна даа гж

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Fashion Copyright © 2010 Design by Ipietoon Blogger Template Graphic from Enakei