Fashion : Нүүр будалт хийхийн өмнө

Нүүр будалт хийхийн өмнө

Нүүр чинь будаг авахгүй байна уу? Будаг чинь арзайж, муухай харагдаад байна уу? Тэгвэл нүүр будахын өмнө өөрийн арьсыг чийглэг, цэвэр байлгах нь будаг жигд шингэж, толигор сайхан харагдахын үндэс болдог.

Будахын өмнө нүүрний арьс арчилгаа:

1. Нүүрний арьсыг зориулалтын сүүн шингэнээр өглөө оройд цэвэрлэнэ. Цэвэрлэгчээ нүүрний арьсанд жигд түрхсэний дараа 2-3 минут орчим хүлээгээд нүүрний арьсыг доороос дээш чиглэсэн байдлаар сүүн шингэнийг зөөлөн арчиж авах бөгөөд арьсыг хүчтэй үрвэл арьс цочрох аюултай.

2. Арьсыг эрүүл өнгөлөг байлгахын тулд өөрийн арьсны төрөлд тохирсон тоникийг сүүн шингэнээр цэвэрлэсэн арьсанд жигд түрхэнэ.

3. Арьсыг булбарай байлгахын тулд арьсанд тохирсон чийгшүүлэгчийг хэрэглэвэл сайн. Таны хэрэглэдэг чийгшүүлэгч нарны туяанаас хамгаалах SPF-г агуулдаг эсэхийг шалгаарай.

4. Та гэрийн нөхцөлд долоо хоногт 2-3 удаа өөрийн арьсыг арчилж байгаарай. Ингэхдээ цэвэрлэгчээр цэвэрлэсний дараа скраб-дана.

5. Дараа нь өөрийн сонгосон маскыг зааврын дагуу тавиарай. Ингээд орондоо ороход бэлэн боллоо.
Шингэн пудрын өнгийг өөрийн арьсны өнгөтэй ойролцоо байхаар сонгож авах нь тохиромжтой. Байгалийн гэрэлд өнгийг нь шалгаж үзвэл сайн харагддаг.
start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
snsd gogo (зочин)

taalagdlaa odoo nudiig yj tom haragduulah budaltiig zaj uguj!!!!!! thu

ೋღ`ღೋ Мөхөөлдөсೋღ`ღೋ

Оокэй.. зааж өгнөө :)

охин (зочин)

сайхан юмаааааааа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Fashion Copyright © 2010 Design by Ipietoon Blogger Template Graphic from Enakei