Fashion : Чиний аль хуруунд бөгж байх ёстой вэ?

Чиний аль хуруунд бөгж байх ёстой вэ?

Хуруунд чин байгаа бөгж бүхэн утгатай байдаг ажээ. Хэрэв та энэ тухай мэддэггүй бол наашаа....


Үнэт шигтгээтэй том бөгжийг өдрийн цагаар зүүдэггүй:Бөгжийг эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу гээд бүгд зүүдэг. Сэтгэл зүйчдийн үзсэнээр бөгж зүүсэн хуруу ач холбогдолтой байдаг гэнэ. Бөгжөөр хүн эргэн тойрондоо ямар нэгэн мэдээлэл хүргэхийг эрмэлздэг. Тиймээс ямар мэдээлэл хүргэдэг болохыг мэдэж аваарай.

Ядам хуруун дахь бөгж гэр бүлтэйг илтгэнэ:Мэдээж энэ бол "гэр бүлийн байдал"-ыг илтгэсэн хэсэг. Баруун гарын ядам хуруунд (католикуудын хувьд зүүн гар) гэрлэсэн хүмүүс бөгж зүүдэг уламжлал эртний Египетээс улбаатай. Тэд ядам хуруунаас зүрхэнд хүрэх хайрын судал эхэлдэг гэж итгэдэг байв.

Долоовор хуруун дахь бөгж эрх мэдлийг илтгэдэг:Бөгжийг чулуу, чимэглэлээр гоёх нь хүч чадал, бардам зан, засаглалын төлөө тэмүүлж байгааг илэрхийлдэг. Баруун гарын "эрх мэдлийн бөгж" нь хэрсүү занг илтгэдэг бол зүүн гарын долоовор хурууны бөгж агуу, хөөрүү өвчинд дуртай гэдгийг илтгэнэ. Долоовор хурууны бөгжийг Цезарь, Догшин Иван, VIII Генрих зэрэг жанжин, төр баригчид зүүдэг байв.


Дунд хуруун дахь бөгж "Би хөөрхөн" гэсэн утгыг илэрхийлнэ:Хамгийн урт, хамгийн голын энэ хуруу хайртай бэлзгийг тань маш сайн харуулж чадна. Долоовор хуруун зүүхэд түрэмгий мэт харагдаж байсан бөгжийг энэ хуруунд хийхэд илүү зөөлөн, дулаан болдог. Тиймээс ч Мэрилин Монро алмаазны тухай дуулж байхдаа дунд хуруундаа бөгж зүүсэн байх. Дашрамд хэлэхэд энэ хуруунд бөгж зүүх гэж байгаа бол алмаазныхаа хэмжээг ч нарийн сонгох хэрэгтэй. Бөгж том, анзаарагдам байх тусам эзэн нь сэтгэл булаам байдлаа орчин тойрондоо мэдрүүлэхийг эрмэлздэг байна.

Эрхий хуруун дахь бөгж эр хүний гарт онцгой үүрэг гүйцэтгэдэг:Энэ хуруугаараа эрчүүд авто зогсоол дээр "Анхаарлаа дохио өгдөг. Сэтгэлзүйчдийн үзсэнээр бөгжийг энэ хуруундаа зүүдэг хүмүүс ямар ч хамаагүй аргаар өөртөө итгүүлэхийг оролддог нэгэн гэнэ. Ялангуяа энэ нь сексийн хувьд хамаатай.

Чигчий хурууны бөгж уран бутээлч авьяастай гэдгээ таниулах боломж:"Бүтээлч авьяастай" гэдгээ илтгэхийн тулд чигчий хуруугаа гоёх хэрэгтэй. Чигчий хуруун дахь бөгж нь жүжигчин, уран зураач, загвар зохион бүтээгчдийн байнгын дагуул. Марлен Дитрих л гэхэд энэ хуруундаа бөгж зүүхийг эрхэмлэдэг байв. Гэхдээ урлагийн бус хүмүүс энэ хуруундаа бөгж зүүсэн байвал энэ хүн сонирхолтой бөгөөд нийтийн тогтоосон хүрээнээс халихыг эрмэлзэдэг нэгэн гэнэ.

Хөлийн хуруун дахь бөгж бусдаас ялгарах дуртай хүний гоёл:Сүүлийн үед хөлийн хуруундаа бөгж зүүх нь ихэсчээ. Ялангуяа моод хөөсөн охид, өсвөр насныхан хөлийн хуруундаа бөгж тааруулах их дуртай болсон байна. Энэ бөгж хөлийнхөө аль хуруунд зүүснээс үл хамааран эзнээ бусдаас ялгарах дуртай, өөрийгөө хэт дөвийлгөн үнэлдэг гэдгийг илтгэдэг аж. Сэтгэлзүйчдийн үзсэнээр эдгээр хүмүүс бусдын анхаарлыг таталгүйгээр амьдарч чаддаггүй, бусдаас өөрийгөө ямагт дээр тавьдаг гэнэ.

Хэрвээ та өөртөө бөгж тааруулан авах гэж байгаа бол дараахь зөвлөгөөг заавал уншаарай.

-Гонзгой, уртавтар чулуутай бөгж гарыг уран нарийн болгож харагдуулдаг.

-Том чулуутай, өргөн бөгж жижигхэн биетэй эмэгтэйчүүдэд зохихгүй.

-Нарийхан бөгж бүдүүн бөгжнөөс илүү охидын сүмбэн хурууг чимж өгдөг.

-Нэг хуруундаа олон бөгж зүүх нь утгагүй харагдана. 

-Үнэт чулуутай том бөгжийг өдрийн цагаар зүүдэггүй.
start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
~Savannah ДэРРиК~ (зочин)

гоё нийтлэл гоё блог хосгүй сайхан^^

Гана

aanha

huruu (зочин)

hey bogj zuuh durgu hun bwa;l yah we aiin ma 1 neg egj tiimiin bhgu yu

goyeej

olon yanziin bugj neg gartaa zuusen baih ch ontsgui haragddag shuu neeree gehdee uurtuu taalagddag bol yahav dee ...ter ulaan laktai gar huliin huruunuud yamar goy haragdaj bainaa :))

ariun (зочин)

ene unen boluu hun bugdiin bodol oorshdee

Зочин

сайхан мэдээлэл байна

mickey (зочин)

vnen vg bn taalagdaj bn

Зочин

sai olxgv ym

Зочин

baruun gariin dund bolon doloowr ym bogj zvvx esto xariult ugch tuslaach

Зочин

baruun gariin dund bolon doloowr xuruund ymar bogj zvvx esto ym boloo xariult ugch tuslaach

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Fashion Copyright © 2010 Design by Ipietoon Blogger Template Graphic from Enakei