Fashion : Кимоно~н тухай

Кимоно~н тухай

Улс үндэстэн бүр л өөр өөрийн онцлог ёс заншил өнгө аясыг илтгэсэн үндэсний хувцастай байдаг. Япон орны хувьд бид бүхний мэддэг Кимоно гэх үндэсний хувцастай бөгөөд энэхүү хувцасны тухай бага ч болов мэдээллийг уншигч та бүхэнд хүргэе.

Кимоно нь ерөнхийдөө хэлбэр болон өмсгөлийн хувьд Монгол үндэсний дээлтэй төстэй боловч ханцуйн хувьд арай өөр, мөн бүсний хувьд онцлогтой. Өнөөгийн Японд өдөр тутамдаа кимоно өмсдөг хүн бараг байхгүй болсон бөгөөд уламжлалт баяр ёслолын үеэр л кимоно өмсдөг. Япон хүн хамгийн эхлээд “Омияамайри” буюу сүмд мөргөл үйлдэхдээ кимоно өмсдөг.


“Омияамайри”
гэдэг нь хүүхэд төрснөөс хойш сар орчмын дараа сүмд очиж мөргөл үйлдэх ёсыг хэлж байгаа юм. Хүүхэд эрүүл төрсөнд талархаж, мөн цаашдаа ч эсэн мэнд өсөж торнихийг хүсэж уг мөргөл~г үйлддэг. Мөн гэр бүлийн зураг авахуулах явдал ч байдаг. Түүний дараа, “Шичигосан” хэмээх ёслол болдог.
Уг ёслол нь хүүхдийн хүйсээс шалтгаалж, насны хувьд өөр өөр байна. Эрэгтэй хүүхэд 5 настайдаа харин эмэгтэй хүүхэд 3 болон 7 настайдаа 2 удаа энэхүү ёслолыг тэмдэглэдэг. Энэ үеэр хүүхдээ эрүүл өсөж торниж байгаад талархан, мөн цаашдынх нь амьдралд аз жаргалыг хүсэж сүмд очиж мөргөл үйлддэг. Эрэгтэй хүүхэд энэ үеэс эхлэн “Хакама” хэмээх өмсгөлийг өмсөж насанд хүрсэн хүнтэй адил кимоно өмсөж эхэлдэг.Эмэгтэй хүүхдийн хувьд “13 насны мөргөл” хэмээх ёслолоор 13 нас хүрч байж, насанд хүрсэн хүнтэй адилхан кимоно өмсдөг ёс байдаг боловч одоо энэхүү “13 насны мөргөл” гэдгийг хийдэг хүн тун ховор болжээ. Японд 20 нас хүрэхээр насанд хүрсэний баяр хийдэг. Насанд хүрсэн баяраа тэмдэглэж орон нутаг бүрт томоохон баяр ёслол болдог. Энэхүү баярт оролцож байгаа ихэнх охид кимоно өмсөж ирдэг болохоор ёслолын танхим маш гоёмсог харагддаг. Охид “Фүрисодэ” хэмээх урт ханцуйтай кимоно өмсдөг. Энэхүү урт ханцуйтай кимоног зөвхөн гэрлээгүй эмэгтэйчүүд л өмсөх бөгөөд эмэгтэй хүний залуу насыг илтгэсэн байдаг~раа онцлогтой. Энэ баярт эрэгтэйчүүд ихэвчлэн костюм пиджак өмсөх боловч сүүлийн үед кимоно өмсөх хандлага ихсэж, хакама өмсөж оролцох хүмүүс нэмэгдэх болсон байна. Мөн, их сургуулийн төгсөлтийн баяраар кимоно өмсдөг. Эмэгтэй оюутнууд кимоногоос гадна, хакама өмсөх нь ихсэж байгаа аж. Энэ нь дээр үед Японд эмэгтэй оюутнууд хичээлдээ явахдаа хакама өмсөж явдаг байснаас улбаатай ажээ.

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
emi (зочин)

eee copydj blqmu daa

zuka (зочин)

hvvhdiin kimono haana hilgej boloh ve esvel prokatlah gsiim

AMARU (зочин)

er n kimono g mongold hiilgej boloh boluu boldog bol haana gediin heleed ogooj

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Fashion Copyright © 2010 Design by Ipietoon Blogger Template Graphic from Enakei