Fashion : Үсээ хэрхэн гялалзуулах вэ?

Үсээ хэрхэн гялалзуулах вэ?

Нар, салхи, хатуулагтай ус, бохирдол, химийн бодис таны үсийг өнгө алдахад ихээхэн нөлөө үзүүлдэг. Сайхан үстэй болоход та заавал загвар өмсөгч байх албагүй. Сэтгэлээр уналгүй гал тогооны өрөөнөөсөө өөртөө хэрэгтэй зүйлээ хайгаарай.

-Өндөг, оливын тос:Богино үсэнд хоёр, урт үсэнд гурван өндөг таарна. Өндгөө нухаад бага зэрэг оливын тостой хольж, үснийхээ  угаас үзүүр хүртэл түрхээд 30 минут байлга. Дараа нь шампуниар угааж, дахин цэвэр усаар угаагаарай. Өндгөнд 11 төрлийн тэжээлийн элемент, протейн агуулагддаг бол оливын тос үсийг ангижруулж тэжээл өгдөг байна.

-Самрын тос:Гурван халбага самрын тос халааж, үснийхээ угаас үзүүр хүртэл самнаж түрх. Үсээ халуун алчуураар ороогоод тосоо хуйхандаа шингээхийн тулд 30 минут байлгана. Шампунаар угааж, цэвэр усаар зайлна. Самрын тос гэмтсэн үсэнд тэжээл болж, өнгийг сэргээдэг.

-Бэрс жимс: Аяганд жимсээ хийж нухаад, өтгөн болтол нь хутгана. Зуурмагаа үснийхээ үзүүрээс уг хүртэл түрхээд 20 минут байлга. Дараа нь шампуниар  угаан, цэвэр усаар зайлна. Бэрс нь шимт бодис ихээр агуулдаг тул үсэнд тэжээл өгнө.

Хар үсийг хэрхэн гялалзуулах вэ?
Гүзээлзгэнэ, майонезоор үсэнд тэжээл өгөх маск бэлтгэхийн тулд 8 ширхэг гүзээлзгэнийг  нухаж, 1 хоолны халбага майонезтой зууран угаасан чийгтэй үсэндээ түрхэнэ. Үүний дараа үсээ халуун алчуураар ороож, 15 -20 минут байлгаад угаана. Ийм аргаар долоо хоногт хоёроос гурван удаа угаахад үсний өнгө сэргэж, гялалзана.

Хүрэн, улаан үстнүүдэд өгөх зөвлөгөө :Үсээ угаасны дараа усандаа алимны цуунаас хоолны халбагаар хоёроос гурван удаа хийж үсээ зайлвал  үс улам гялалзана.Шаргал үстнүүдэд зөвлөхөд:Үсний өнгийг сэргээж, гялалзуулахад нимбэгний шүүс хэрэгтэй. Үсээ угаасны дараа зайлахдаа усандаа  нимбэгний шүүснээс хоолны халбагаар хоёроос гурван удаа хийвэл үс улам гялалздаг байна.


start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
°°°I know that I know Nothing°°° (зочин)

Бэрс жимс гэж ямар жимс бдым болоо?

зөвөлгөө оруулсанд баярлалаа :)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Fashion Copyright © 2010 Design by Ipietoon Blogger Template Graphic from Enakei