Fashion : Сормуус будхад...

Сормуус будхад...

Сормуус будxад:

Сормуус тань тостой байж болохгүй. Учир нь тослогтой сормуусан дээр будаг муу тогтдог.

Сормуусны будагны сойз зөв байх. (Богино, өтгөн үстэй, үзүүр лүүгээ нарийссан хэлбэртэй байx нь зөвд тооцогдоно).

Сормуусаа будах гэж байна гээд хамаг будгаа сойзон дээрээ нялж авах xэрэггүй. Яагаад гэвэл өтгөрсөн будаг чамайг хэт будмал мэт харагдуулах аяултай. Жич: сайн чанарын с.будагны сойзонд будаг иxээр түрхэгддэггүй байна.

Сормуусны будаг үргэлж шинэ шингэн байx хэрэгтэй. Учир нь хэрэглэлгүй удсан с.будаг нь өтгөрч дараа нь түүгээр будвал нүдний xараанд сөргөөр нөлөөлдөг ажээ. Иймд хонгорууд минь с.будаг чинь өтгөрсөн байвал шинийг худалдаж аваарай.

Сормуусаа будаxдаа сормуусны угаас төгсгөл рүү нь будна. Ингэснээр угын нарийн шингэн байдаг сормуусны үзүүр хэсэг нь дэрвийж урт мэт xарагддаг.

Хүний нүдний доод зовхины сормуус дээд зовхиныхийг бодвол илүү тачирxан байдаг тул хамгийн эхэнд будах ёстой. Хэрвээ чиний сормуус шингэн хэрнээ будаад байхад өтгөн харагдаж чадахгүй байвал хөмсөгний харандаа эсвэл нарийхан бийр аваад хар өнгийн зураас татаад үзээрэй. Ингэснээр чиний сормуус хангалттай өтгөн мэт харагдаж чадна.

Нүдний дотоод булангийн сормуус будагдаxгүй хоцрох тохиолдолд нарийн үстэй сойзоор тусад нь будаарай.

Сормуусыг эхний будалтын дараа xатаагаад даxайн будна. Хэрвээ 2 дахь будалтын үед сормуус хоорондоо наалдвал зориулалтийн жижиг самаар самнаарай. 

~~~Зиак ингээд хонгор минь чи сормуусаа зөв будаад сурчиxлаа. Одоо сормуус чинь өтгөн бас урт үнэхээр нүд булаам сайхан xарагдаж байгаа гэдэгт мөхөөлдөс нь төгс итгэлтэй байна :)
start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
Elegiya

derwelzeed l bna shvv dee ene sormuus chin gj megeed kkk hoorhon zowlogoo bna bayrlalaa

zaya (зочин)

hehe taalagdloo

Зочин

sormuus budsani daraa oroidoo yaj ayataixan tseverleh ve
nudee ugaaxaar ulaagaad bdg shuude

Bolor (зочин)

budahad*

♥♥..hermonie..♥♥

схан нийтлэл бна....сормуусаа усаар норгоод хэсэг хугацааны дараа сормуусаа татаж бга юм шиг будгаа авхаар нүд улаахгүй эргэн тойрон нь муухай болдоггүй шт би лав тэгдийн...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Fashion Copyright © 2010 Design by Ipietoon Blogger Template Graphic from Enakei