Fashion : Та ямар хувцас өмсвөл зохих вэ?

Та ямар хувцас өмсвөл зохих вэ?

Таны хувцасны сонголт бусдад таныг хэн болох, таны зэрэг зиндаа, үзэл бодол болоод үнэ цэнийн талаарх шууд ойлголтыг бусдад өгч байдаг. Тиймээс та өөрийгөө илэрхийлж чадхуйцаар хувцаслах ёстой. Ингэснээр хувцаслалт тань таны мөн чанар болно. Бүрэн төгс сайхан хувцас эзнээ эрхэм, үзэсгэлэнтэй болгож улмаар итгэл үнэмшлийг даллан дууддаг.

Эмэгтэйчүүд өөрсдийн хувцаслалтандаа сэтгэл хангалуун байх үедээ ажил хэрэгээ бүтээх магадлал нь 60% хүртэл нэмэгэддэг гэдэг~г Кембрижийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд нотолжээ. Зиак тээд хонгорууд минь хувцасны сонголт хийхдээ өөрийн хэрэгцээ болоод албан үүрэг, хүсэл сонирхолдоо нийцүүлж сайтар нягтлан бодож байгаарай. Учир нь бид хувцсандаа яаж хандана хүмүүс бидэнд тэгж л хандана. 

Туранхай

Даашинз пальто: ~Атираа хуниастай 

~Өргөн ханцуйтай

~Хөндлөн шугамтай (эсгүүр оёдол, хээ хуар)

~Сул чөлөөтэй

~Өргөн бүстэй

Өмд банзалын хослол: ~Бэлхүүс тодруулсан, том цамц, хантааз, пиджактай

~Өргөн сул өмд

~Дэрэвгэр хормойтой банзал

АНХААР: ~Босоо шугамнаас (эсгүүр оёдол, хээ) зайлсхий

~Хэт бариу хувцаснаас татгалз

~Тачирxан үстэй үслэг эдлэлээс зайлсхий

Тарган

Даашинз пальто: ~Бэлхүүсээр үл мэдэг бариу

~Шулуун хэрнээ доошоо өргөндүү 

~Нарийвтар ханцуйтай 

~Босоо шугамтай (эсгүүр, оёдол,хээ)

Өмд банзалын хослол:~Хөндлөн шугамгүй

~Атираа хуниасгүй

~Нарийн бүстэй

АНХААР:~Өмд, өмдний хослолыг санал болгохгүй

~Урт үстэй үслэг эдлэлээс зайлсхий

~Хөндлөн шугамтай хувцаснаас татгалз 

Жижиг цээж, өргөн ташаа

Даашинз пальто:~Бэлхүүсээр үл мэдэг бариу

~Ташаа бариагүй сул чөлөөтэй

~Том өргөн энгэр заxтай

~Мөрний шугамыг өргөсгөсөн (давxар мөр)

Өмд банзлын хослол: ~Зөвхөн урт пиджак цамц, хантаазтай

~Өмд нарийн шуумагтай

~Банзал атираа хуниасгүй

АНХААР: ~Цээж ташааны өргөнийг тэнцүүлэхийг хичээ

~Цээжний хэсгээр босоо шугам (оёдол эсгүүр хээ)нээс зайлсхий

Том цээж жижиг ташаа

Даашинз пальто: ~V хэлбэрийн гүн ухлаадастай заx, энгэртэй

~Ташаа хүртэл (цээжний хэсгээр) босоо шугамтай

~Ташаа хавьд том өргөн халаастай

Өмд банзлын хослол: ~Богино пиджак цамц xантаазтай

~Өмд өргөн шуумагтай

~Банзал дэрвэгэр хормойтой

АНХААР: ~Цээжний хэсгээр өргөн шугамнаас зайлсхий

~Ташааний хэсгээр босоо шугамнаас татгалз 

Богино цээж урт хөл

Даашинз пальто: ~Гол нь бэлхүүс тодруулаагүй шугамтай

~Ташаа хавьцаа бүстэй

Өмд банзлын хослол: ~Урт пиджак цамц хантаазтай

~Өмд энгийн (сонгодог)

~Богино банзал

АНХААР: ~Доогуураа сул чөлөөтэй, тавьдаг гадуур цамц зүгээр

~Богино пиджакнаас татгалз

~Цээжний хэсгээр босоо зурааснаас зайлсхий

Урт цээж богино хөл

Даашинз пальто: ~Бэлхүүс тодруулаагүй шугамтай 

~Бэлхүүснээс дээшээ бүстэй

Өмд банзлын хослол: ~Урт пиджак цамц хантаазтай

~Өмд өргөн бус энгийн

~Банзал урт

АНХААР: ~Өмд, өмдний хослолоос зайлсхий

~Хөлөндөө бусдын анхаарлыг татахгүйг хичээ

~Хөлөө аль болох урт мэт харагдуулах

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
KKKK (зочин)

Uridnii chn zagvar goy bsimda ene zagvar chn muuhaimaa

minoku (зочин)

dan bicheg bolhor neg l oilgoj uguhku bnaa zurag ntr tee nemj bolkun mu

лхагва (зочин)

миний сонирхолыг их татлаа сонирхолоороо хэн нэгэнд таалагдсан хувцас оёоход тусласанд баярлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Fashion Copyright © 2010 Design by Ipietoon Blogger Template Graphic from Enakei