Fashion : Хумсны лакны өнгөөр нь эмэгтэйчүүдийг шинжих нь..........

Хумсны лакны өнгөөр нь эмэгтэйчүүдийг шинжих нь..........

Доорх сонжоог уншаад танд юу бодогдоx бол? Та сонжоог маань уншихаасаа өмнө хумсаа ихэнхдээ буддаг өнгөө бодож олоорой...

Тод ягаан~ өнгөөр хумсаа буддаг эмэгтэйчүүд xарц булаасан гоёмсог секси харагддаг ажээ. Энэхүү өнгөөр хумсаа будаxад бусдын анxаарлыг ихээр татдаг учир өөртөө  итгэлтэй бүсгүйчүүд~н сонголт юм.

Хэрхэн хэрэглэх: Тод ягаан будаг~р гар~н хумсаа будсаныхаа дараагаар дээр нь бараан өнгийн лакаар зураг зурах, эсвэл стикер нааx хэрэгтэй. Харин хөлийн хуруунд өнгөггүй болон байгалийн өнгөтэй xослуулбал өнгө гэрэл нь зохицно.

Хар~ Сүүлийн үед моданд орж байгаа энэхүү өнгөөр буддаг оxид бүсгүйчүүд бага зэрэг амиа боддог, мөн бага зэрэг рок стильтэй байдаг бөгөөд хувцаслалт, моданы тал дээр өвөрмөц мэдрэмжтэй хүмүүс байдаг. Хэрэв та моданы эрсдэл хөөгч, шинэ стилийг үргэлж эрж хайж байдаг бол хар өнгийг сонгож болох юм.

Хэрхэн хэрэглэх: Рок стилийн ямарч хувцастай маш сайxан зохицдог. Магадгүй  та рок стилд дургүй бол эмэгтэйлэг стилээр хувцаслаx үедээ ч бас будаж болно.

Улбар шар~нар ээж буй мэт сэтгэгдэл төрүүлхүйц уг өнгө нь зуны улиралд дуртай эмэгтэйчүүд~н сонголт юм. Энэхүү өнгөөр өнгөөр хумсаа будсан хүмүүс аз жаргалтай байгаа эсвэл аз жаргалтай болохыг хүссэн өөдрөг хүмүүс байдаг ажээ. 

Хэрхэн хэрэглэx:  Даашинз болон энгийн хувцасан дээр ч хумсаа улбар шар өнгөөр будаж болно. Зуны дэгжин даашинзтай хослуулбал бүрч донжтой. Хөлийн хумсыг улбар ягаандуу өнгөөр будвал цайвар арьсний өнгийг илүү тодотгоно.

Фосфорын ногоон~ өнгөөр хумсаа будсан оxидууд сэргэлэн цовоо, амьд эрч хүчтэй, яриасаг хүмүүс байдаг. Тэд юу ч хийж магадгүй. Дээрхи өнгийг сонгосон оxид  амьдрал бол богино гэсэн үзэлтэй байх нь элбэг. Тэдгээр оxид үдэшлэгт явж, танихгүй хүмүүстэй яриа өдөж чаддаг. Тэдний ихэнхи нь офиссын нэгэн хэвийн баригдмал байдлаас зугтаадаг учраас загварын ертөнцөд эсвэл хувиараа ажиллна. Тиймээс тэд иймэрхүү тод өнгөнд дуралдаг. 

Хэрхэн хэрэглэх: Хэрэв хонгор минь чи бүтээлч салбарт ажилладаггүй бол энэхүү өнгө өдөр тутамдаа хэрэглэх өнгө биш. Бараан бүдүүн судалтай xослуулан зуны  сандаалныха өнгийг тодруулах зорилгоор хөлнийхөө хумсыг будаарай. 

Цав цагаан~ өнгийг сонгодог бүсгүйчүүд классик бөгөөд өөртөө тун их итгэлтэй. Тэрээр өөрийнхөө юу хүсдэг, юунд дуртайгаа мэддэг ба түүний бодлыг хэн ч өөрчилж чадахгүй. Уг өнгийг сонгогчид эмтэрхий гөлгөр бус хумсанд дургүй тиймээс ч цагаан өнгийг сонгодог.

Хэрхэн хэрэглэх: Оффис ажилтай эмэгтэйчүүд цагаан өнгөөр фрэнч будалт~г хумсандаа хийлгэвэл цэгцтэй бөгөөд цэвэрхэн харагддаг. Ер нь фрэнч будалт ямар ч хүний хуруунд зохидог. 

Цайвар ягаан~ өнгөөр буддаг эмэгтэйчүүд ялдам хэрнээ эмэгтэйлэг агаад хуучинсаг байдаг ажээ. Тэд ганган бөгөөд үргэлж өөртөө хувцасаа тохируулан хувцасалдаг. Уг өнгө нь карер хөөдөг ажил хэрэгч эмэгтэйчүүдэд тохирох өнгө юм. Ийм эмэгтэйчүүд төгс  харагдахыг хүсдэг ба өөрийн хумсаа маш сайн арчилж чаддаг. 


Хэрхэн хэрэглэx: Оффис, ажил хэрэгч, коктайл уулзалтанд костюм болон даашинзны аль нэгийг нь сонгоод түүндээрээ сувдан зүүлт эсвэл бөөрөнхий зүүлтийг хослуулан зүүгээрэй.

Улаан~ өнгөнөөс ихэмсэг төрх, эрх мэдэл ба романтик секси байдал мэдрэгдэнэ. Ийм өнгийг эрэгтэйчүүд~г өөртөө татахыг хүсч буй эмэгтэй сонгодог. Энэ бүсгүйчүүд яг одоо болзоонд явж ч байж магадгүй. Учир нь тэд маш их мэдрэмжтэй басxүү ганган бүсгүйчүүд юм. 

Хэрхэн хэрэглэх: Гарын болоод хөлийн хумсыг цугт нь энэ өнгөөр будаж болох юм. Ингэснээрээ та  стиллэг бөгөөд халуухан харагдаж чадна.

Цэнхэр~ өнгө нь таныг залуу сэтгэлгээтэй, хөгжилтэй, шинэ зүйл~г туршихаас буцдаггүй гэдгийг тодорхойлж чадна. Энэ өнгө хэзээ ч моодноос гарахгүй агаад таныг стильтэй цоглог xарагдxад туслана.

Хэрхэн хэрэглэх: Энэ өнгө нь бусдын харааг булаах ба гар хөлийн хумсаа хамтад нь будвал илүү дэгжин харагдана. Ялангуяа зуны улиралд илүү тохиромжтой.

Алтлаг, мөнгөлөг, боронзон өнгө~ Гялалздаг мөнгөн цаас мэт энэ өнгийн лакийг жинхэнэ загвар гэж юу вэ гэдгийг мэддэг хүмүүс ихэвчилэн сонгодог. Тэд юу мооданд орж байгааг мэддэг, дээд зэрэглэл~н эд хэрэглэлийг  энгийн хувцастай зөв хослуулж чаддаг, цаашлаад бусдад загвар~н талаар зөвлөгөө өгч чаддаг. Эдгээр эмэгтэйчүүд хувцас загвар болон гоо сайхны салбарт ажиллдаг байх өндөр магадлалтай байдаг ажээ.

Хэрхэн хэрэглэx: Жинсэн өмд, гялалзсан од мэт тод, өргөн өсгийтэй сандаал, металл эсвэл  хар өнгийн акссесиортай зохицуулвал загварлаг харагдаж чадна.

Улаан ягаан~ төрлийн өнгөөр орчин үеийн ажил хэрэгч эмэгтэйчүүд, ажилчид, поп хөгжим сонсдог хүүхнүүд, боловсролтой эмэгтэйчүүд хумсаа буддаг. Тэд маш ялдам ааш зантай байх нь элбэг бөгөөд дэггүй аашаараа бусдийг өөртөө татаж чаддаг.

Хэрхэн хэрэглэх: Ямарч үед энэ өнгөөр хумсаа гоёж болно. Ялангуяа баяр ёслол~н үеэр хумсаа улаан ягаан өнгөөр будвал янзтай харагдана.

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
AMARUs (зочин)

vneheer sonirholotoi umaa

kiki (зочин)

mohooldoshoon ji vneheer saak shvv dahiad zondoo u m higere amjilt

Elegiya

bi ni har, altlag mongolog boromzon, tsaiwar yagaan, tsenher geed bvh ongond durtai shd bs ulaan bna kkk

janna (зочин)

hey ter budeg ygaan yu gej bgaan be

mandhaa (зочин)

ystoi goy ymaa

haliuka (зочин)

end chine minii buddag ongo bhkv bnashde deee

nana (зочин)

mi buddag ongo alga bna yah we oor ongiin laknii sonjoo bichihgvi ymuu

ника (зочин)

xarin tiin oor ongo oruulahgvi ymuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Fashion Copyright © 2010 Design by Ipietoon Blogger Template Graphic from Enakei