Fashion : Батганы нүх агшаах маск

Батганы нүх агшаах маск

Хүн бүхэн салонд орж гоо сайхны үйлчилгээг авч чаддаггүй. Тэгвэл яах вэ? Гэрийн нөхцөлд өргөст хэмх, улаан лооль, гадил жимс, өндөгний шар, зөгийн бал, аарц зэргээр өвртөө маск тавьж болно. Энэ талаар бяцхан зөвлөгөө.

-Цэвэрлэсэн гадил жимсийг нухаж хутгаад хүзүү нүүрэндээ нимгэн түрхэнэ. 15 минутын дараа бүлээн усаар угаана. 

-Өргөст хэмхийн зөөлөн хэсгийг хальстай нь хамт нүүрэндээ нааж маск тавьж болно. Хугацаа 15 минут. 

-Өргөст хэмхийг үрүүлээр үрж үйрмэгийг нь нимгэн даавуунд боож нүүрэндээ маск тавьж болно. Хугацаа 15 минут. 

-Өндөгний шарыг өргөст хэмхийн шүүстэй хольж, батганы том том нүхтэй арьсанд тавихад үр дүн нь дорхноо мэдэгдэнэ. 

-Тослог ихтэй, өнгөтэй батгатай, том нүхтэй арьсанд улаан лоолийн маск тавина. 

-Шинэхэн өндөгний шарыг зөгийн балтай хольж жижиг багсаар нүүрэндээ түрхэнэ. 10 минутын дараа угаана. 

-Аарцанд нимбэгний шүүс юм уу хэрчсэн жүрж хийгээд нүүрэндээ маск тавьж болно. 

-Төмсийг сүүнд буцалгаад нүүрэндээ түрхэж болно. 

-Нимбэг батганы нүхийг агшаадаг. Нимбэгний шүүс хүчтэй учраас ямар ч хамаагүй жимсний шүүстэй хольж түрхэх хэрэгтэй.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Fashion Copyright © 2010 Design by Ipietoon Blogger Template Graphic from Enakei